Нүүр хуудасМэдээСХД: Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт,...

СХД: Төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтыг дэмжиж ажиллана

Дүүргийн Засаг дарга Ц.Баттөр жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвд ажиллалаа. Энэ үеэр жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих талаар цаашид хэрэгжүүлэх ажил арга хэмжээний талаар санал солилцлоо.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 3150 үйлдвэр эрхлэгч бүртгэлтэй байдгаас 34 хувь нь оёдлын салбарт үйлдвэрлэл эрхэлж байна. Дүүргийн жижиг, дунд үйлдвэрийг дэмжих төвөөс дээрх үйлдвэр эрхэлж байна. Дүүргийн жижиг дунд үйлдвэрийг дэмжих төвөөс дээрх үйлдвэр эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг хөгжүүлэх, борлуулалтыг дэмжих, сургалт арга хэмжээг зохион байгуулах, төсөл хөтөлбөрт хамруулах чиглэлээр хамтын ажиллагаатай ажиллаж байна. Цаашид дээрх үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах цэгийг байгуулж иргэд олон нийтэд таниулах, боловсон хүчнийг нэмэгдүүлэх тал дээр хэд хэдэн ажил арга хэмжээг төлөвлөөд байна.

Мөн төр хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бүтээгдэхүүн хөгжүүлэлт, борлуулалтыг дэмжиж ажиллах тал дээр үе шаттай ажил арга хэмжээг зохион байгуулахыг холбогдох газар хэлтэст үүрэг болголоо.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН