Нүүр хуудасМэдээСХД: Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ

СХД: Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлнэ

Жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдэд санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх, төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, банк санхүүгийн салбарын төлөөллүүд, жижиг дунд үйлдвэрийг дэмжих мэдээлэл сургалтын төв хамтран уулзалт зохион байгууллаа.

Уулзалтад Хас банкны 21 салбар, Төрийн банкны Сонгинохайрхан тооцооны төв, Хаан банк Сонгинохайрхан салбар, Зээлийн батлан даалтын сан, Дэлхийн зөн Олон Улсын байгууллага, Сод хүмүүн ХХК оёдлын тоног төхөөрөмжийн лизинг худалдаа, Цамбагарав хадгаламж зээлийн хоршоо болон дүүргийн жижиг дунд эрхлэгчид оролцлоо.

Уулзалтаар банк санхүүгийн байгууллагаас санал болгож буй зээлийн бүтээгдэхүүн, хүү, зээлийн хугацаа, нөхцөл, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчид рүү чиглэсэн үйлчилгээний талаар оролцогчид санал солилцлоо. Энэ үеэр бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн хурдасгуур хөтөлбөрт хамрагдаж буй үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнээр танилцуулга үзэсгэлэн мөн дэлгэгдсэн юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН