Монгол Улс 2026-2027 оны томуугийн улиралд БНСУ-ын Грийн кросс үйлдвэрийн улирлын томуугийн эсрэг “GCFLU” дөрөв болон гурван цэнт вакциныг хэрэглэж байна. Энэ жил Сонгинохайрхан дүүрэг 57130 зорилтод бүлгийн иргэдийг томуугийн дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөжээ.
Томуугийн дархлаажуулалтад 6 сартайгаас 6 хүртэлх насны хүүхдүүд, жирэмсэн эмэгтэйчүүд, 65 наснаас дээш ахмад настнууд, архаг хууч өвчтэй хүмүүс, сургууль, цэцэрлэгийн багш нар, эмнэлгийн ажилтнууд, дархлаажуулалтад үнэ төлбөргүйгээр хамрагдана. Дүүргийн бүх Эрүүл мэндийн төвүүдэд ажлын өдрүүдэд 09:00-16:00 цагийн хооронд томуугийн вакциныг хийж байна.





