Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийг ивээх сангийн “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн багтай хамтран хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, нийгмийн хамгааллын үйл ажиллагааны чиглэлээр гарсан журам, зааврыг танилцуулах сургалтыг зохион байгууллаа.

Сургалтад Гэр бүл, хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн эрүүл мэнд, боловсрол, нийгмийн хамгаалалын төв комиссын мэргэжилтэн Б.Янжмаа, Г.Мэндээ, “Тэгш хүртээмжтэй, цогц үйлчилгээгээр бага насны хүүхдийн хөгжлийг дэмжих нь” төслийн менежер ЭРИ НОМОТО, төслийн зөвлөх Г.Соёлгэрэл, Р.Галбадрах нар оролцож эрүүл мэндийн байгууллагын төрөлжсөн мэргэжлийн багийн эмч, мэргэжилтэн, өрхийн эрүүл мэндийн төвийн эмч нарт мэдээлэл өглөө. Ингэснээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдэд тогтоох халамж, асрамжийн үйлчилгээ хүлээгдэлгүй чирэгдэлгүй болох юм.
