Өнөөдөр Дүүргийн “Хөдөлмөрийн аюулгүй байдал эрүүл ахуйн зөвлөл” хуралдан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриатайгаар сарын аяныг зарлан, энэ хүрээнд хийх ажлын төлөвлөгөөг хэлэлцэн баталлаа.
Тодруулбал олон улсын хөдөлмөрийн байгууллагаас жил бүрийн 4 дүгээр сарын 28-ны өдрийг “Ажлын байран дахь хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн дэлхийн өдөр” болгон тэмдэглэж байхаар шийдвэрлэсэн байдаг.
Иймд Сонгинохайрхан дүүрэг 2012 оноос эхлэн жил бүрийн 4 дүгээр сард хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аяныг өрнүүлж, үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалсан өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хууль тогтоомжийг сурталчлах, ажилтан, ажил олгогчийг чадавхжуулах, туршлага солилцох зэрэг олон арга хэмжээг зохион байгуулж хэвшсэн.
Энэ жилийн хувьд “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн сарын аян-2025” арга хэмжээг олон улсын хөдөлмөрийн байгууллагаас гаргасан “Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн хөгжил: Хиймэл оюун ухааны хэрэглээ ба цахимжилт” уриан дор зохион байгуулахаар төлөвлөгөөг баталлаа.