БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Хөлөнбуйр аймгийн Хайлаар дүүргийн намын хорооны орлогч нарийн бичгийн дарга, Засгийн газрын дүүргийн дарга Юү Минь тэргүүтэй удирдлагуудыг өнөөдөр /2024.11.11/ Сонгинохайрхан дүүргийн ИТХ-ын дарга Б.Золбоо, дүүргийн Засаг дарга Ц.Баттөр нар хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар Хайлаар дүүрэгтэй Сонгинохайрхан дүүрэг хамтын ажиллагаагаа улам өргөжүүлж, эдийн засаг, худалдаа, боловсрол, спорт, соёл, аялал жуулчлалын салбар, эрүүл мэндийн салбарын чиглэлээр хамтын ажиллагаагаа улам бэхжүүлэн ажиллахаар болов.
Сонгинохайрхан, Хайлаар дүүргийн хамтын ажиллагаа 12 дахь жилдээ үргэлжилж байна. Энэ хугацаанд хоёр талын төлөөлөгчид үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн форумд оролцохоос гадна Хайлаар дүүргийн бага, дунд сургуультай хамтран багш сурагч солилцоо явуулж байсан туршлагатай юм.