Дүүргийн нутаг дэвсгэрт гамшгийн эрсдэлийг бууруулах, урьдчилан сэргийлэх, иргэдийн амьдрах орчны аюулгүй байдлыг бүрдүүлэх, ахуйн хүрээнд үйлдэгдэж буй гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд иргэдийн идэвх, санаачилгад суурилсан хороо бүрд “Хөршийн хяналтын бүлэг”-ийг байгуулсан.
Дүүргийн 43 хороонд 450 хөршийн хяналтын гишүүд ажиллаж байгаа бөгөөд бүс бүсээр нь чадваржуулах сургалтад хамруулж байна.