Нүүр хуудасМэдээСХД: Цагдаагийн байгууллагаас цахим залилан болон угаарын хийн хордлогын талаарх мэдээллийг иргэдэд...

СХД: Цагдаагийн байгууллагаас цахим залилан болон угаарын хийн хордлогын талаарх мэдээллийг иргэдэд өглөө

Сонгинохайрхан дүүрэг дэх Цагдаагийн 1,2,3-р хэлтэс, Прокурорын газар, кибер гэмт хэрэгтэй тэмцэх газар, мөн Тавантолгой түлш ХХК хамтран иргэдэд сүүлийн үед тулгамдаж байгаа гол асуудалд зөвлөгөө мэдээллийг өглөө.

Ингэхдээ Телеграм аппликейшн ашиглан үйлдэгдэж байгаа гэмт хэргийн зөрчил болон угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх зөвлөгөөг иргэдэд өгсөн юм.

Энэ оны эхний 4 сарын байдлаар Телеграм аппликейшн ашиглан 10 тэрбум төгрөгийн иргэдээс залилсан хэрэг гарчээ. Энэ төрлийн залилан нь хайрын романс үүсгэх, шагналт судалгаа бөглүүлэх нэрийдлээр хувийн мэдээлэл олж авах, хохирогчийн нүцгэн зургийг олон нийтэд тавих нэрийдлээр сүрдүүлэх, өндөр цалинтай ажилд авна гэх хуурамч зар, ижил нэртэй групп хаягуудыг хуулбарлаж үйлчлүүлэгч нараас мөнга татах зэргээр ихэвчлэн үйлдэгдэж байна.

Олон улсын гэмт бүлэглэл болох “КК Парк” нь телеграм аппликейшн ашиглан залилах гэмт хэргийг Монгол Улс руу чиглэж үйлдэгдэж байгааг анхаархыг Цагдаагийн байгууллагаас зөвлөлөө.

Мөн ард иргэдийг Яндангаа хөөлж, пийшин зуухаа засаж, угаар мэдрэгчээ шалгаж угаарын хорлогоос урьдчилан сэргийлэхийг зөвлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН