Нүүр хуудасМэдээСХД: Элчин сайд Игавахара Масарү 113 дугаар цэцэрлэгтэй танилцав

СХД: Элчин сайд Игавахара Масарү 113 дугаар цэцэрлэгтэй танилцав

“Япон Улсын өвсний үндэс хүнсний аюулгүй байдлыг хангах буцалтгүй тусламжийн хөтөлбөр”-ийн хүрээнд дүүргийн 113 дугаар цэцэрлэгт 1600м2 барилгын гадна фасад, 1100м2 сантехникийн магистрал шугам, 12 бүлгийн ариун цэврийн өрөөний иж бүрэн сантехникийн засвар, 960м2 нэг давхрын дээврийн засварын ажлууд хийгдсэн.

Үүнтэй холбогдуулан Сонгинохайрхан дүүргийн Засаг даргын Тамгын газар, Монгол, Япон найрамдлын нийгэмлэг болон нийслэлийн хүүхдийн 113 дугаар цэцэрлэг хамтран талархлын арга хэмжээг өнөөдөр зохион байгууллаа.

Тус арга хэмжээнд Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү болон түүний гэргий Игавахара Эйко, дүүргийн Засаг дарга Ц.Баттөр болон бусад холбогдох хүмүүс оролцож цэцэрлэгийн үйл ажиллагаа болон засварын ажлын үр дүнтэй танилцлаа.

Япон Улсаас Монгол Улсад суугаа онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд Игавахара Масарү хөтөлбөрийн хүрээнд хийгдсэн ажлын үр дүнд хүүхэд багачуудын сурах таатай орчин бүрдсэнд баяртай байгаагаа илэрхийллээ. 113 дугаар цэцэрлэгт 16, 29, 23 дугаар хорооны 2-5 насны 450 хүүхэд суралцаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН