Монголын ахмадын байгууллага үүсэж хөгжсөний 95 жилийн ойг угтаж дүүргийн Ахмадын хорооноос ерөнхий боловсролын сургуулийн 5-9-р ангийн сурагчдын дунд ”Өвөө, эмээгийн хайр” сэдэвт эссэ бичлэгийн уралдаан зарласан билээ.
Уралдаанд дүүргийн ерөнхий боловсролын 18 сургуулийн 185 сурагч материалаа ирүүлсэн бөгөөд монгол хэлний багш, 18-р хорооны ахмад Б.Жавзанхорол, монгол хэлний багш 40-р хорооны ахмад Х.Доржханд, монгол хэл, уран зохиолын багш, 23-р хорооны ахмад Д.Наранцэцэг нарын бүрэлдэхүүнтэй комисс уншиж танилцан эссэ бичлэгийн найруулга, бичих ур чадвар, зөв бичих дүрэм зэргийг харгалзан үзэж шалгарууллаа.Шагналыг өнөөдөр дүүргийн Засаг даргын орлогч дарга Д.Хосбаяр гардуулан өглөө








