Монгол Улсад ахмадын байгууллага үүсэн байгуулагдсаны 95 жилийн ой, Олон Улсын ахмадын өдрийг тохиолдуулан ахмад настны хөгжил, оролцоо, эрүүл мэндийг дэмжих, тэдний мэдлэг, туршлагыг залуу үед өвлүүлэн, сурталчлах зорилгоор дүүргийн Засаг даргын Тамгын газар, Ахмадын хороо дүүргийн дэргэдэх байгууллагууд хамтран “Өв Соёлоо дээдлэн ахмадуудаа хүндэлье” өдөрлөгийг зохион байгууллаа.
Өдөрлөгөөр дүүргийн Нийгмийн даатгалын газар, Улсын бүртгэлийн хэлтэс, Нэгдсэн эмнэлэг, Эрүүл мэндийн төв, СХД-ийн Хөдөлмөр, Халамжийн Үйлчилгээний Газар зэрэг байгууллагуудаас иргэдэд зөвлөгөө, мэдээллийг хүргэлээ. Мөн дүүргийн Соёлын ордны уран бүтээлчид болон өвлөн уламжлагчдын урлагийн тоглолт боллоо.
Сонгинохайрхан дүүргийн тухайд 42880 ахмад настан байдаг. Эдгээр ахмадуудад зориулан дүүргийн 4-р хороонд Ахмад хөгжлийн төв, 34-р хороонд Ахмадын өргөө байгуулсан. Ирэх жил Өнөр бүсийн ахмадуудад зориулан дахин ахмадын өргөө байгуулахаар төлөвлөөд байна





