Нүүр хуудасМэдээСХД: Өглөөний уулзалтыг Эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ

СХД: Өглөөний уулзалтыг Эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ

Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо “ӨГЛӨӨНИЙ УУЛЗАЛТ”-аа Эрүүл мэндийн төв, Өрхийн эрүүл мэндийн төвөөс эхлүүллээ.

Эрүүл мэндийн төв 1963 онд үүсэн байгуулагдсан бөгөөд үүнээс хойш зургаан удаа өргөтгөл шинэчлэл хийгдсэн байна. Тус төв дүүргийн Өнөр, Баянхошуу бүсийн 170 мянга гаруй иргэдэд лавлагаа шатлалын тусламж үйлчилгээг үзүүлдэг. Мөн төвийн харьяанд дүүргийн 43 ӨЭМТ байдаг бөгөөд дүүргийн 360 мянган иргэдэд анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлж байна.

Өнөөдрийн уулзалтад дүүргийн ИТХ-ын төлөөлөгч, зөвлөлийн гишүүн, Нийгмийн бодлого, хүний хөгжлийн хурлын хорооны дарга Х.Эрдэнэтуяа, ИТХ-ын төлөөлөгч И.Мөнгөнцэцэг, ЭМТ-ын дарга Ч.Өнөрсайхан болон хэлтэс албадын дарга, ӨЭМТ-ийн удирдлагууд оролцлоо.

Уулзалтаар ЭМТ, ӨЭМТ-үүдэд тулгамдаж байгаа асуудлаар нэг бүрчлэн санал солилцсон бөгөөд богино, дунд, урт хугацааны төлөвлөгөө гаргаж ажиллахаа Хурлын дарга илэрхийлэв. Түүнчлэн эрүүл мэндийн салбарын хүний нөөц, мэргэжил дээшлүүлэх гадаад, дотоод сургалт, олон улсын хурал, цэргийн насны залуучуудын эрүүл мэнд, эрүүл мэндийн салбарын ажилчдын нийгмийн хангамж орон сууцны хөтөлбөрт хамруулах талаар бүх шатны байгууллагын удирдлагуудтай уулзаж шийдвэрлэх шаардлагатайг онцлов.

ИТХ-ын дарга цаашид дүүргийн бүх салбарынхантай өглөөний уулзалт хийх бөгөөд тухайн салбарт тулгамдаж буй асуудал, цаашид хэрэгжүүлэх асуудлын талаар санал солилцох юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН