Хүүхдийн байгууллага үүсэж, хөгжсөний түүхт 100 жилийн ойн баярын өдрийг тохиолдуулан 110 дугаар хүүхдийн номын сан байгууллаа. Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын тухай хуулийн 18.3-т зааснаар цэцэрлэг, ерөнхий боловсролын сургууль нь номын сантай байна гэж заасан байдаг.
Энэ дагуу цэцэрлэгийн багш ажилчдын сайн дурын дэмжлэгээр номын санг тохижуулж, нэг хүүхэд нэг ном хандивын аяныг хүүхдүүдийн дунд өрнүүлэн номын сангийн фондыг бүрдүүлжээ. Тус номын сан нь үлгэрийн, танин мэдэхүйн комик зэрэг 320 номын фондтой юм.
Түүнчлэн бага насны хүүхдийн номын сан нь ном үзэж унших хэсэг, ном бүтээх хэсэг, тайван ном үзэх хэсэг, жүжигчлэн тоглох хэсэг, хүүхэлдэйн театр тоглох хэсэг гэсэн олон бүрдэл хэсэгтэй юм. Мөн тус цэцэрлэгийн хүүхдүүд өөрсдөө номын сангийн дүрмээ гаргаж мөрдөн номтой танилцдаг соёл бүлгүүдийн дунд хэвшсэн байна.










