Монгол-Оросын харилцааг улам бүр өргөжүүлж, баатарлаг уламжлалыг бэхжүүлэн, хүүхэд залуучуудад эх оронч, эх түүхээрээ бахархах үзлийг төлөвшүүлэх, эх орны дайны үеийн түүхэн замналыг таниулах, сургуулийн үйл ажиллагааг сурталчлан таниулах зорилгоор Монгол-Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургуулийн “Баатарлаг гавьяа” арга хэмжээ боллоо.

Уг арга хэмжээг дүүргийн Засаг даргын Тамгын газар, Боловсролын хэлтэс, Монгол Оросын хамтарсан ерөнхий боловсролын 162 дугаар сургууль хамтран зохион байгуулсан юм.

Мөн энэ өдөр 6-11 дүгээр ангийн сурагчдын дунд “Миний мэдэх 1945 он” сэдэвт гар зургийн уралдааны бүтээлийн үзэсгэлэн дэлгэгдэж, орос дууг хэн сайн дуулах вэ уралдаан зохион байгуулж сурагчид нэг өдрийг эх орон, эцэг өвгөдийнхээ түүхтэй танилцаж өнгөрүүлсэн юм.
