Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Ц.Баттөр дүүргийн тэргүүний нийслэлийн хүүхдийн 226-р цэцэрлэгийн хичээлийн шинэ жилийн нээлтийн үйл ажиллагаанд оролцлоо. Тус цэцэрлэг нь 2016 онд ашиглалтад орж, 5 бүлэг 28 ажилтантайгаар үйл ажиллагаагаа эхэлж байжээ.
2019 онд Тайваний хүүхдийн хөгжлийн сангийн санхүүжилтээр 3 бүлэг нэмэгдэж байсан бөгөөд өдгөө 40 багш ажилтантай, 300 хүүхэдтэй үйл ажиллагаагаа явуулж байгаа юм байна. Түүнчлэн дүүргийн хэмжээнд цэцэрлэг, сургуулийн хүртээмжийг нэмэгдүүлж, сургалтын чанарыг дээшлүүлэхэд анхаарч ажиллаж буй.
Энэ хүрээнд энэ хичээлийн жилд 351, 352, 365, 372 цэцэрлэг, 191-р сургууль шинээр ашиглалтад орж, ирэх онд 5 цэцэрлэг, 1 сургууль, 2 сургуулийн өргөтгөл, 3 бага, сургууль цэцэрлэгийн цогцолборыг шинээр ашиглалтад оруулахаар төлөвлөсөн байна.





