Нүүр хуудасМэдээСХД: 31-р хороонд 306 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

СХД: 31-р хороонд 306 дугаар цэцэрлэг ашиглалтад орлоо

Сонгинохайрхан дүүргийн 31-р хороонд баригдсан 306 дугаар цэцэрлэг нээлтээ хийлээ. Тус цэцэрлэгийн барилгыг Улсын төсвийн хөрөнгөөр барьж, өнөөдөр ашиглалтад орсноор дүүргийн хэмжээнд 64 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж эхэллээ.

Сонгинохайрхан дүүрэгт 2023 оны эхний хагас жилийн хугацаанд таван цэцэрлэг ашиглалтад орох төлөвлөгөө гарсан билээ. Тэдгээрийн нэг нь 306-р цэцэрлэг бөгөөд одоогийн байдлаар ийнхүү хоёр дахь цэцэрлэг ашиглалтад орж, бяцхан сурагчдаа хүлээн авч байна. Тус цэцэрлэг 250 хүүхдийн хүчин чадалтай бөгөөд өнөөдрийн байдлаар 138 хүүхэд бүртгэлтэй, 42 багш ажилтантай үйл ажиллагаагаа явуулж байгаа юм.

Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд боловсролын салбарт улс, нийслэл, орон нутгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлуудыг 2016 оноос хойш эрчимжүүлэн ажиллаж байгаа бөгөөд өнөөдрийн байдлаар сургуулийн өмнөх боловсролын байгууллагын хүртээмж, орны тоо хэд, дахин нэмэгдсэн. Сонгинохайрхан дүүрэгт 2009-2021 оны хооронд 31 цэцэрлэг, 10 өргөтгөлийн барилга шинээр баригдсан ба хүүхдийн орны тоо 5820-оор нэмэгдсэн бол 2022 онд 2 цэцэрлэгийн барилга, 3 өргөтгөл ашиглалтад орж нийт 1445 ороор нэмэгдэж 63 цэцэрлэг 20091 орны хүчин чадалтай үйл ажиллагаа явуулж байгаа юм.

Мөн дүүргийн хэмжээнд 150, 200, 240, 280 ортой нийт 25 цэцэрлэгийн барилга он дамжин баригдаж байгаа бөгөөд 11, 14, 16, 19, 22, 23, 25, 27, 28, 29, 33, 34, 36, 37, 40, 42, 43 дугаар хороодод 0-100 хувийн гүйцэтгэлтэй барилгын явц үргэлжилж байна. Сонгинохайрхан дүүрэгт эдгээр цэцэрлэгийн шинэ барилга, өргөтгөлүүд ашиглалтад орсноор хүчин чадал 4520 ороор нэмэгдэж, нийт 25641 хүүхдийн ортой болон 100 хувь боловсролын салбараа шийдэж чадсан анхны дүүрэг болохоор зорилт тавин ажиллаж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН