Дүүргийн 35 дугаар хороо, өрхийн эмнэлэг, цагдаагийн хэсгийн цогцолбор барилгын шав тавих ёслол өнөөдөр боллоо. Тус хороо нь 2019 онд үүсгэн байгуулагдаж байсан түүхтэй ба зургаан жилийн босгон дээрээ дахин шинэ цогцолбор барилгатай тун удахгүй болох юм.
Цогцолбор барилгыг нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар “Арь констракшн” ХХК барьж 2026 оны хоёрдугаар улиралд ашиглалтад оруулахаар төлөвлөөд байна. Ингэснээр тус хорооны 6000 гаруй иргэн төрийн үйлчилгээг нэг дороос авах боломж бүрдэж байна.
