Стандарт, хэмжил зүйн газрын удирдлагууд “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх хүрээнд уг төслийг боловсруулах ажлын хэсэг Бүсчилсэн хөгжлийн хүрээлэнтэй хамтын ажиллагааны хүрээнд уулзаж, санал солилцлоо.
Монгол Улсын Ерөнхий сайдын 2024 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн 02 дугаар албан даалгаварт “Алсын хараа – 2050” урт хугацааны хөгжлийн бодлого, Шинэ сэргэлтийн бодлогыг хэрэгжүүлэхэд дараах гурван чиглэлээр боловсруулан ажиллаж байгаа юм.
Тодруулбал,
1. Хиймэл оюун ухаан, өндөр технологийн шилжилт, чадварын шилжилт,
2. Ногоон хөгжлийн шилжилт,
3. Хөдөлмөрийн зах зээл, хүний нөөцийн ур чадварын шилжилт гэсэн 3 чиглэлээр стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцэж байна.
Мөн 21 аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн албан хаагчдад стратеги төлөвлөгөөний төслийг хэлэлцүүлж санал солилцлоо.