Монгол Улсын анхны Ерөнхийлөгч, Бүгд Найрамдах Монгол Ард Улсын Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн дарга, “Чингис хаан” тэргүүн зэргийн одонт, төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Пунсалмаагийн Очирбат таалал төгссөнтэй холбогдуулан “Орон даяар гашуудал зарлах тухай” Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2025 оны 10 дугаар зарлиг, “Гашуудлын үеийн дэгийн тухай” Засгийн газрын 2025 оны 26 дугаар тогтоолыг хэрэгжүүлэх хүрээнд 2025 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 12:00 цагт Стандарт, хэмжил зүйн газрын албан хаагчид хүндэтгэл үзүүлж, эмгэнэл илэрхийллээ.



