Стандарт, хэмжил зүйн газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээ, дотоод аудитын газраас аймаг дахь Стандарт, хэмжил зүйн хэлтсийн 2024 оны эхний хагас жилийн үйл ажиллагаанд Засгийн газрын 2020 оны 206 дугаар тогтоолоор баталсан “Бодлогын баримт бичгийн хэрэгжилт, захиргааны байгууллагын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх нийтлэг журам” болон “Стандарт, хэмжил зүйн салбарын үйл ажиллагаанд хяналт-шинжилгээ, үнэлгээ хийх журам”-ын дагуу хяналт-шинжилгээ, үнэлгээ хийлээ.
Тодруулбал, 21 аймаг дахь хэлтсийн дарга нарт Стандарт, хэмжил зүйн хэлтсийн үйл ажиллагааны гүйцэтгэл, үр дүнг нэмэгдүүлэх, хариуцлагыг сайжруулах зорилгоор ХЯНАЛТ-ШИНЖИЛГЭЭ, ҮНЭЛГЭЭНИЙ ДҮН, ЗӨВЛӨМЖИЙГ цахимаар танилцуулж, санал бодлоо солилцлоо.