Нүүр хуудасМэдээСэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүдийн асран хамгаалагчдад зориулсан сургалт зохион байгуулжээ

Сэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүдийн асран хамгаалагчдад зориулсан сургалт зохион байгуулжээ

Улсын Гуравдугаар Төв эмнэлгийн санаачилгаар 2022 оны аравдугаар сарын 20-ны өдөр Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сэргээн Засах Үндэсний Төвөөр үйлчлүүлэгч хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдад зориулсан эрүүл мэндийн боловсрол олгох, эрүүл мэндийг дэмжих үйл ажиллагааг зохион байгуулжээ. 

Тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хэрэгцээг ойлгох, эрхийг нь хүндлэх, дэмжлэг үзүүлэх эрүүл амьдралын мэдлэг чадварыг гэр бүлд нь олгоход байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх шаардлагатай. Энэ үеэр хүүхэд, асран хамгаалагчдад Амны хөндийн өвчлөлийн урьдчилан сэргийлэлт, Хоол хүнсний бүтээгдэхүүний талаарх сургалт зохион байгуулж, таван төрлийн гарын авлага материал бэлтгэн хүргэсэн байна. 

Мөн хүүхдүүдийн асран асран хамгаалагч, тус төвийн багш, ажилчид 72 хүнд ясны сийрэгжилтийн хяналт үзлэг оношилгоог хийж, эмчилгээ зөвөлгөө өглөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН