Нүүр хуудасМэдээСэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд могойд хатгуулах тохиолдол гарч байна

Сэрэмжлүүлэг: Бага насны хүүхэд могойд хатгуулах тохиолдол гарч байна

Өнөөдрийн байдлаар тус төвд могойд хатгуулсан дөрвөн хүүхэд хэвтэн эмчлүүлж байгаа гэж ГССҮТ-өөс мэдээллээ.

Mанай оронд  дөрвөн овог, долоон төрөлд хамаарагдах есөн төрлийн могой байдаг. Тэдний дөрвөн төрөл зүйл нь хортой. Могойн хорны найрлага янз бүр учир амьд биетэд үзүүлэх нөлөө, үр дагавар нь харилцан адилгүй байдаг байна.

Могойд хатгуулсан тохиолдолд:

  • Хортой могойд хатгуулсан бол яаралтай эмчид хандах
  • Хатгуулсан хэсгийг хөдөлгөж болохгүй бөгөөд хүчтэй хөдөлгөсөн тохиолдолд бүх биеэр хор түргэн хугацаанд тархах эрсдэлтэй байдаг
  • Хатгуулсан газрын дээд талд чангалуур буюу ямар нэгэн зүйлээр чангалан судасны лугшилт мэдрэгдэхээр боох хэрэгтэй
  • Шингэн зүйл их уух
  • Хорны тархалтыг удаашруулахын тулд хатгуулсан хэсгийг цэвэр даавуугаар ороож боох
  • Хатгуулсан газрыг амаараа сорж болохгүй
  • Эмчийн зөвшөөрөлгүйгээр өвчин намдаах эм ууж болохгүй.
бичвэр нарын зураг байж магад

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН