Нүүр хуудасМэдээСэрэмжлүүлэг: Хамгаалалттын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр...

Сэрэмжлүүлэг: Хамгаалалттын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр хүүхэд гэмтэж бэртжээ

Цагдаагийн байгууллагад 2022 оны 05-р сарын 01-ний өдрийн 18:00-д “СХД-25 дугаар хороонд байрлах 2 давхар байшингийн цонхны хаалтны тор урагдаж 10 сартай хүүхэд унаж бэртэн ГССҮТ-д хүргэгдэн ирсэн байна” гэх мэдээлэл ирүүлснийг хүлээн авч шалгахад: 10 сартай эрэгтэй хүүхэд цонхны тавцан дээр сууж байхдаа арагш тонгойх үед тор нь мултарч унаж гэмтсэн.

Цагдаагийн байгууллагад 2022 оны 05-р сарын 01-ний өдрийн 20:20-д СХД-т байрлах амралтын газрын гадна 2 настай хүүхэд моринд өшиглүүлж гэмтсэн гэж ГГСҮТ-н хүлээн авах дээр ирсэн” гэх мэдээллийг авч шалгахад: 2 настай, эрэгтэй хүүхэд нь моринд өшиглүүлж гэмтснийг шалгаж байна.

Мөн Хан-Уул дүүрэгт хашааны гадаа 11 настай эрэгтэй хүүхэд морьж унаж яваад морь үргэснээс унаж гэмтсэнийг шалгаж байна. Дулааны улирал эхэлсэнтэй холбоотойгоор бага насны хүүхэд гадаа тоглох үедээ авто машинд мөргүүлэх, дугуй унаж яваад хашаа мөргөж гэмтэх, хамгаалалттын тор сул байснаас цонхоор унах, мориноос унах, моринд өшиглүүлэх зэргээр гэмтэж бэртсэн дуудлага, мэдээлэл бүртгэгдсээр байна.

Иймд эцэг, эх, асран хамгаалагч та бүхэн эрсдэл хаана ч байгааг тооцож, анхаарал, хяналтаа сайжруулахыг цагдаагийн байгууллагаас зөвлөж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН