Нүүр хуудасМэдээСЯ: Соёлын сайд Ч.Номин Дэлхий даяар 1.6 тэрбум хэрэглэгчтэй “Тикток” компанийн олон...

СЯ: Соёлын сайд Ч.Номин Дэлхий даяар 1.6 тэрбум хэрэглэгчтэй “Тикток” компанийн олон улсын бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рютэй уулзлаа

“Тикток” аппликейшн нь дэлхий даяар 1.6 тэрбум, идэвхтэй 1.1 тэрбум хэрэглэгчтэй олон нийтийн цахим сүлжээ юм. “Тикток” олон нийтийн цахим сүлжээ хэрэглэгчдийн 47 хувь нь 30-аас доош насныхан байдаг.

Энэхүү цахим сүлжээгээр дамжуулан Монгол Улсыг олон улсад сурталчлах, хамтран ажиллах асуудлаар санал солилцлоо. Түүнчлэн “Тикток” цахим сүлжээнд монголын контент бүтээгчдийг олон улсын зах зээлд танигдахад туслах, тус цахим сүлжээнд олон сая дагагчидтай контент бүтээгчдийг Монгол Улсад урьж, Монгол Улсын талаар контент бүтээх зэрэг асуудлаар ярилцав.

Мөн уулзалтаар “Тикток” компанийн олон улс дахь бодлого, төлөвлөлтийн захирал Даниел Рю БНСУ-ын Бусан хотноо болох олон улсын контент бүтээгчдийн форумд Монгол Улсын контент бүтээгчдийг оролцохыг урилаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН