Нүүр хуудасМэдээСЯ: “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр болон Налайх дүүргийн...

СЯ: “Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Соёлын дэд сайд М.Батбаяр болон Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар, албаны төлөөлөл дүүргийн Соёлын ордны үйл ажиллагаатай танилцлаа.

Налайх дүүргийн Соёлын ордон нь 1959 онд байгуулагдсан “Уурхайчдын соёлын ордон” нэртэйгээр үүсэн байгуулагдсан бөгөөд эдүгээ 30 хүний орон тоотойгоор Налайх дүүргийн 36000 гаруй иргэдэд Соёлын олон талт үйл ажиллагааг жигд, хүртээмжтэй хүргэхээр зорин ажиллаж байна.

Соёл чөлөөт цагийн үйл ажиллагаанд танхим, хөгжим техникээр үйлчлэх /Жилд дунджаар 105 орчим арга хэмжээ явагдаж 30000 хүнд танхимаар үйлчилж байна/

Түүх соёлын дурсгалт газрууд болон соёлын биет өвийг таниулан сурталчлах ба биет бус өвийг өвлүүлэн уламжлуулах арга хэмжээг зохион байгуулдаг.

Мөн Соёлын сэргэлт – 2023 аяны хүрээнд Бүх нийтийн соёлын боловсролын хөтөлбөр, арга хэмжээг хэрэгжүүлэх, Ерөнхий боловсролын сургуулиудтай хамтран ажиллах, төлөвлөгөө гаргах зэрэг ажлуудыг санаачлан ажиллах үүрэг чиглэл өглөө.

Тус уулзалтаар Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар Соёлын ордны үйл ажиллагааг эрчимжүүлж, соёлын салбарын эрх зүйн орчныг сайжруулах талаар, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд санал оруулсан гэдгийг онцолж, цаашид дүүргийн Шинэ соёлын ордны барилгын ажлыг эхлүүлэхээр ажиллаж байгаагаа танилцууллаа

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН