Нүүр хуудасМэдээСЯ: СОЁЛЫН СЭРГЭЛТ – 2023

СЯ: СОЁЛЫН СЭРГЭЛТ – 2023

#СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023

🇲🇳 ДАРХАН-УУЛ АЙМАГ – ХОНГОР СУМ

“Соёлын сэргэлт 2023” аяныг

Дархан-Уул аймгийн Хонгор суманд зохион байгууллаа.

✅ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНД:

Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар-ын дарга Х.Соёл-Эрдэнэ

Монголын Үндэсний Кино Урлагийн зөвлөлийн гишүүн Б.Пүрэвдорж

Хонгор сумын ИТХ-ын дарга Н.Ганбаатар болон албаны бусад хүмүүс оролцлоо. Мөн МҮКУЗ-ийн гишүүн Б.Пүрэвдорж “Кино урлагаар үндэсний соёлын дархлааг сэргээх нь” илтгэлийг олон нийтэд танилцууллаа.

ҮЗЭСГЭЛЭН:

Дархан-Уул аймгийн музей “Баярын малгай” боловсролын хөтөлбөр,

Дархан-Уул аймгийн ТӨВ НОМЫН САН-аас Дархан хотод бүтээгдсэн Монгол киноны гэрэл зургийн үзэсгэлэн,

Киноны шинжлэх ухааны 31 нэр төрлийн 40 боть номын үзэсгэлэн,

Монгол киноны тухай асуулт, хариулт бүхий мэдлэг олгох үйл ажиллагаануудыг тус тус зохион байгууллаа.

🎥 КИНО ҮЗВЭР

“Соёлын сэргэлт-2023” аяны хүрээнд Дархан-Уул аймгийн Хонгор сумын Соёлын төвд кино үзвэр зохион байгууллаа. Үзвэрээр “Ами Тами-Хөгжилтэй аялал” хүүхэлдэйн киног Хонгор сумын цэцэрлэгийн багачуудад, Мөн “Зүрхэнд гэрэлтэнэ”, “Дасгалжуулагч” уран сайхны киног үзүүлсэн нь Хонгор сумын хүүхэд залууст ихэд таалагдаж байсан юм.

🎷 УРЛАГИЙН ТОГЛОЛТ

Соёлын төвд Залуучууд театр-ын уран бүтээлчид урлагийн тоглолтоо толилуулж, үдшийн цэнгүүн, нийтийн бүжиг, зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулагдснаар Хонгор сумын иргэд соёлын үйлчилгээгээр дүүрэн нэгэн өдрийг өнгөрүүллээ.

Mongolian National Film Council

Дархан-Уул аймгийн Соёл, урлагийн газар

Дархан-Уул Аймгийн Музей

Дархан-Уул Аймгийн Музей

Дархан Хүүхдийн Номын Ордон

СОЁЛЫН СЭРГЭЛТ – 2023

ДАРХАН-УУЛ АЙМАГ – ХОНГОР СУМ

2023.09.25

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН