Нүүр хуудасМэдээСЯ: СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023

СЯ: СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023

“Соёлын сэргэлт 2023” аяныг Говь-Алтай аймгийн Жаргалан суманд зохион байгуулж Засаг даргын орлогч н.Жигжидсүрэн,

Соёлын төвийн дарга Ж.Батхишиг болон МУҮУИТ-ын төлөөллүүд гарын бэлгээ гардуулан мэндчилгээ дэвшүүлж нээлээ. Нээлтийн үеэр “Өв тээсэн их театр” баримтад киногоо сумын иргэдэд мөн үзүүлсэн юм.

✅ ИЛТГЭЛ, СУРГАЛТ

Жаргалан сумын Соёлын ордонд МҮУИТ-ын хүний нөөцийн менежер Э.Энхжаргал “Соёлын боловсрол” сэдвээр иргэдэд болон соёлын төвийн ажилтан албан хаагчдад илтгэл

Дуулах ур зүйн магистр, МУГЖ Б.Батмэнд Дархан аварга Ш.Батсуурийн гэр музейд бөхийн засуул, морь, цоллоочдын дунд хурдан морь, бөхийн цол хэрхэн дуудах тухай чадавхжуулах сургалт

МҮУИТ-ын хүний нөөцийн менежер Э.Энхжаргал Соёлын төвийн үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчдад арга зүйн заавар зөвлөгөө

Жаргалан сумын ЕБС-ийн сурагчдад Монгол ардын уртын дуу “Хөөрхөн халиун” дууг дуулах арга зүй зэрэг сургалтыг тус тус зохион байгуулж ажиллалаа.

ТОГЛОЛТ

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр-ын уран бүтээлчид болон Жаргалан сумын иргэн ардын авьяастан МУСТА Д.Бат-Эрдэнэ, Уран сайханч А.Наранбаяр, Б.Бямбацэрэн, Ч.Нарангэрэл, Б.Давааням нар уран бүтээлийн дээжсээс хүрэлцэн ирсэн зочид үзэгчдэд өргөн барьлаа.

✅ ҮЗВЭР, ҮЗЭСГЭЛЭН

Жаргалан сумын Соёлын төвд

“Миний хобби” үзэсгэлэн,

“Цайны өв соёл” эвент арга хэмжээ,

“Бурхан халдун” виртуал үзэсгэлэн зэргийг зохион байгууллаа.

Мөн үдшийн цэнгүүн, нийтийн цэнгээнт бүжиг, тоглолт зэрэг үйл ажиллагаанууд зохион байгуулж, Жаргалан сумын иргэдэд соёлын үйлчилгээ үзүүлэн ажиллалаа.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар

Говь-Алтай аймгийн Нийтийн Номын Сан

Говь-Алтай аймгийн МУЗЕЙ

Ардын дуу бүжгийн АЛТАЙ чуулга

Говь-Алтай аймгийн Жаргалан сум

СОЁЛЫН СЭРГЭЛТ 2023

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ – ЖАРГАЛАН СУМ

2023.09.19

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН