Нүүр хуудасМэдээСЯ: СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023

СЯ: СОЁЛЫН_СЭРГЭЛТ_2023

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ – АЛТАЙ СУМ

✅ НЭЭЛТ

“Соёлын сэргэлт-2023” аяныг Алтай сумын хүндэтгэлийн талбайд Алтай сумын ЗДТГ-ын дарга Н.Батбаяр,

Соёлын төвийн эрхлэгч Ч.Ганбадрах

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театрын төлөөллүүд оролцож, аяны хүрээнд зохион байгуулагдах үйл ажиллагааны талаар танилцуулан мэндчилгээ дэвшүүлэн нээлээ.

✅ ИЛТГЭЛ

Урлахуйн ухааны магистр, МУСТА А.Баярсайхан “Үндэсний нэгдмэл үнэт зүйл, Бүжгийн урлагаар хүүхдийн хүмүүжилд нөлөөлөх нь” сэдвээр,

Дуулах урлахуйн магистр, МУГЖ Н.Амгалан “Монгол ардын дууг өвлөн уламжлах нь” сэдвээр тус тус илтгэл уншлаа.

✅ ТОГЛОЛТ

Монгол Улсын Үндэсний Урлагийн Их Театр-ын уран бүтээлчид,

Алтай сумын ардын авьяастан МУСТА Ч.Хашвай,

ардын авьяастан Х.Уранчимэг, дэслэгч Б.Цогтбаатар, ЕБС-ийн “Ажийн аялгуу” үндэсний хөгжмийн хамтлаг,

Соёлын төвийн бусад уран бүтээлчид хамтран сумын иргэдэд урлагийн тоглолтоо өргөн толилууллаа.

✅ ҮЗВЭР ҮЗЭСГЭЛЭН

“Өв тээсэн их театр” баримтат кино,

“Монголын сайхан орон”

“Бурхан халдун” виртуал үзэсгэлэн,

сумын Соёлын төвийн орон нутгийг сурталчлах танхимын үзмэр, үзэсгэлэнг үзүүлж танилцууллаа. Түүнчлэн Соёлын төвийн гадна талбайд сумын өвлөн уламжлагчдын үзэсгэлэн худалдааг зохион байгууллаа.

Тус үзэсгэлэнд: гар урлал, эсгий урлал, суран эдлэл, цагаан идээ, хүнсний ногоо зэргээр иргэд оролцсон юм.

✅ СУРГАЛТ, БОЛОВСРОЛЫН ХӨТӨЛБӨР

“Бүжгийн урлагаар хичээллэхийн ач тус”

“Монгол ардын уртын дууны дуулах арга зүй”

“Монгол уламжлалт хээ угалз, уул, үүлэн хээ зурах арга зүй” зэрэг сургалтуудыг Алтай сумын ЕБС-ийн сурагчдын дунд зохион байгуулж амжилттай оролцсон шилдэг сурагчдыг шагнаж урамшууллаа.

✅ ҮДШИЙН ЦЭНГҮҮН

Сумын иргэдийн дунд үдшийн цэнгүүн, нийтийн цэнгээнт бүжгийг тусгай хөтөлбөрийн дагуу зохион байгууллаа. Соёлын яамнаас хэрэгжүүлж буй “СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023” үйл ажиллагааны хүрээнд Алтай сумын иргэдэд соёлын үйлчилгээг хүргэн ажиллалаа.

Говь-Алтай аймгийн Засаг даргын Тамгын газар

Говь-Алтай аймгийн Соёл урлагийн газар

Говь-Алтай аймгийн Нийтийн Номын Сан

Говь-Алтай аймгийн МУЗЕЙ

Ардын дуу бүжгийн АЛТАЙ чуулга

Төрийн хошой шагналт Ч.Лодойдамбын нэрэмжит Ардын дуу бүжгийн АЛТАЙ чуулга

СОЁЛЫН СЭРГЭЛТ-2023

ГОВЬ-АЛТАЙ АЙМАГ – АЛТАЙ СУМ

2023.09.22

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН