Бүсүүдийн хөгжилд стандарт, хэмжил зүйн асуудал чухал үүрэг гүйцэтгэнэ. Стандарт бол бүсчилсэн хөгжлийн гол суурь зарчим байх ёстой. Тийм ч учраас Улаанбаатар хотноо болсон Бүсчилсэн хөгжлийн анхны чуулганыг “Шинэ стандарт” уриан дор зохион байгуулж байв.
Энэ удаагийн Төвийн бүсийн хөгжлийн чуулганд ч стандартын тухай ойлголт, хэрэгцээ шаардлага, ач холбогдлын талаар онцгойлон хэлэлцлээ. Стандартчлал хэмжил зүйн асуудлыг хариуцсан сайдын хувиар Дархан-Уул аймгийн Стандарт, хэмжил зүйн хэлтэс болон сорилтын лабораторийн үйл ажиллагаатай танилцаж, тулгамдсан асуудлын талаар санал сонслоо.
Монгол Улсын хэмжээнд энэ салбарын тоног төхөөрөмж лабораторийн хүчин чадлыг сайжруулах, хүний нөөцийн чадавхийг нэмэгдүүлэх нэн шаардлагатай. Тиймээс тус лабораторийн үйл ажиллагааг өргөжүүлэх, цаашлаад Төвийн бүсийн жишиг лаборатори болгоход бүх талаар дэмжиж ажиллана.
Дархан-Уул аймгийн Стандарт хэмжил зүйн хэлтсийн сорилтын лаборатори нь Үндэсний үйлдвэрүүдийн болон экспорт, импортын бүтээгдэхүүнд хими, хор судлал, нян судлал, болон бүх төрлийн хүнсний бүтээгдэхүүн, гадаад орчин, ус, хөрс, агаар эмнэлгээс шалтгаалах халдварын шинжилгээг батлагдсан аргачлалын дагуу чанарын өндөр түвшинд хийж байгаагийн зэрэгцээ ирэх 2025 онд “Стандарттай Дархан” аяныг зохион байгуулахаар болж, бэлтгэл ажлын ханган ажиллаж байна.