Нүүр хуудасМэдээС.АМАРСАЙХАН: Эгийн голын УЦС барих төсөлд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан ажлын хэсэг...

С.АМАРСАЙХАН: Эгийн голын УЦС барих төсөлд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан ажлын хэсэг байгуулахаар санал солилцов

ОХУ-ын Байгалийн нөөц, экологийн сайд, Орос, Монголын Засгийн газар хоорондын Комиссын Оросын хэсгийн дарга А.А.Козлов тэргүүтэй албаны төлөөлөгчдийг өнөөдөр (2024.08.12) хүлээн авч уулзлаа.

ОХУ-аас Монгол Улсад шатахуун нийлүүлэх асуудлыг эрхэм Александр Александрович хяналтандаа авч нийлүүлэлтийг тогтвортой хангах, тэр дундаа “Евро-5” шатахууны нийлүүлэлтийг боломжит хэмжээгээр нэмэгдүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байгаад юуны түрүүнд талархал илэрхийллээ.

Мөн талууд “Газрын тос, газрын тосны бүтээгдэхүүний худалдааны тухай Монгол Улсын Засгийн газар, Оросын Холбооны Улсын Засгийн газар хоорондын хэлэлцээр”-ийн төслийн талаарх хэлэлцээг ойрын хугацаанд эцэслэх асуудал чухал байгааг хөндсөний зэрэгцээ “ДЦС-3”-ыг шинэчлэх асуудалд хамтран ажиллаж, бүтээн байгуулалтыг эхлүүлэх, Эгийн голын УЦС барих төслийг хэрэгжүүлэх хүрээнд Монгол, Оросын шинжээчдийн хамтарсан судалгааны ажлын хэсэг байгуулах талаар санал солилцлоо.

Түүнчлэн манай улсын нийт ачаа эргэлтийн 72 хувийг дангаараа гүйцэтгэж ирсэн “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн 75 жилийн ой хэдхэн хоногийн өмнө тохиосон бөгөөд Монгол, Оросын найрамдлын бэлгэ тэмдэг болсон энэхүү байгууллагын үр ашгийг илүү нэмэгдүүлж, үйл ажиллагааг нь өргөжүүлэхэд “Богдхан” төмөр замын төсөл чухал ач холбогдолтой гэж үзэж буйгаа илэрхийлсэн бөгөөд Оросын тал эдгээр асуудалд ажил хэрэгч хандаж, ил тод нээлттэй бөгөөд харилцан үр ашигтай хамтран ажиллахад бэлэн гэдгээ хэлж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН