17 C
Ulaanbaatar
Мяг, 20 4 сар 2021 15:09:20
Нүүр хуудас Мэдээ "С.Эрдэнэ тэргүүтэй улс төрчид Сү.Батболдод нохой шиг үйлчилж байна" гэж мэдэгдсэн С.Ганбаатар...

“С.Эрдэнэ тэргүүтэй улс төрчид Сү.Батболдод нохой шиг үйлчилж байна” гэж мэдэгдсэн С.Ганбаатар 100 мянган төгрөгөөр торгуулна

УИХ-ын гишүүд УИХ-ын чуулганы хуралдаан дээр хэлсэн үгэндээ хариуцлага хүлээхгүй байх хууль үйлчилдэг. Тийм ч учраас түшээд нэгнээ гүтгэж, гутаан дорожилохоос огтхон ч зүрхшээдэггүй. Энэ нь Х\хууль хүн бүрт тэгш үйлчилдэггүйн илрэл. Саяхны нэгэн жишээг дурдахад УИХ-ын гишүүн С.Ганбаатар өнгөрсөн гуравдугаар сарын 15-ны өдөр төрийн ордонд хэвлэлийн бага хурал зарлаж мэдээлэл хийсэн.

Ингэхдээ тэрбээр “УИХ-ын гишүүн Сү.Батболд МАН, АН-ыг хоёр хуваагаад халаасандаа оруулчихсан. С.Эрдэнэ тэргүүтэй улс төрчид Сү.Батболдод зүгээр нохой шиг үйлчилж байна. Өнөөдөр парламентад байгаа дөрвөн нам дөрвүүлээ Сү.Батболдын халаасанд орчихсон” гэж мэдэгдсэн юм.

Түүнийг төрийн ордонд хэвлэлийнхнийг цуглуулж ийн мэдэгдэл хийсний дараа АН-ын дарга С.Эрдэнэ цагдаагийн байгууллагад гомдол гаргасан байдаг. Ингэхдээ “өөрийнх нь талаар илтэд үндэслэлгүй худал мэдээллийг хуулийн этгээдийн ажил хэргийн алдар хүнд, хувь хүний нэр төрийг гутаан гүгэх байдлаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр түгээж байна” гэж үзэн цагдаагийн байгууллагад өргөдөл гаргасан байна.

Улмаар энэхүү өргөдлийг цагдаагийн байгууллагаас шалгаж үзээд хэрэг бүтгэлт нээхээс татгалзжээ. Өөрөөр хэлбэл УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг эрүүгийн хуулиар шалгахаас татгалзаж зөрчлийн хуулиар шалгаж шийдвэрлэх саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн байна.

Цагдаагийн байгууллагаас УИХ-ын гишүүн С.Ганбаатарыг зөрчлийн тухай хуулийн 5.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэхээр төлөвлөсөн нь 100 мянган төгрөгөөр торгох шийтгэл ногдуулна. Түүнийг зөрчлийн хуулиар торгож шийдвэрлэвэл бусдыг гүтгэсэн гэж цагдаа тогтоосон гэсэн үг. Өөрөөр хэлбэл хууль жирийн иргэдэд нэг өөрөөр, эрх мэдэл, албан тушаалтнуудад арай өөрөөр үйлчилдэгийн нэгэн тод илрэл нь энэ юм.

Жирийн сэтгүүлч бусдыг гүтгэсэн худалд мэдээлэл тараасан нь нотлогдвол эрүүгийн хуулиар шийтгүүлж, хари н УИХ-ын гишүүн зөрчлийн хуулиар шийтгүүлж байгаа нь хууль хүн бүрт тэгш үйлчлэх үндсэн хуулийн зарчим алдагдсан гэж харж болох юм.

No description available.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН