Нүүр хуудасМэдээТав хоногт 5 хүн зам тээврийн ослоор нас баржээ

Тав хоногт 5 хүн зам тээврийн ослоор нас баржээ

Тээврийн цагдаагийн албаны Жижүүрийн шуурхай удирдлагын төвд тав хоногийн байдлаар нийт 1448 дуудлага мэдээлэл хүлээн авснаас зам тээврийн ослын шинжтэй 1116 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Бүртгэгдсэн зам тээврийн ослын улмаас 47 хүн гэмтэж бэртсэний 22 нийслэлд, 26 орон нутагт бүртгэгдсэн бол ослын улмаас 5 хүн нас бараад байна.

   Хүн гэмтсэн ослыг хэлбэрээр нь авч үзвэл:

Нийслэлд:

  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 15 осол бүртгэгдэж,  17 хүн гэмтэж, 2 хүн нас барсан.
  •  Мөргөлдөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж, 4 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 1 осол бүртгэгдэж, 1 хүн гэмтсэн

Орон нутагт:

  • Үл хөдлөх зүйл мөргөх хэлбэрээр 3 осол бүртгэгдэж, 6 хүн гэмтсэн.
  • Онхолдох хэлбэрээр 10 осол бүртгэгдэж, 9 хүн  гэмтэж, 2 хүн нас барсан.
  • Мөргөлдөх хэлбэрээр 5 осол бүртгэгдэж,  10 хүн  гэмтсэн.
  • Явган зорчигч мөргөх хэлбэрээр 2 осол бүртгэгдэж,  1 хүн гэмтэж, 1 хүн нас барсан.

Энэ 7 хоногт хүүхэд өртсөн 7 осол бүртгэгдэж 10 хүүхэд гэмтсэн байна. Дээрх осолд өртсөн хүүхдүүдийн 6 явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцсон байна.

Эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа сайжруулах, явган зорчигч хэлбэрээр бие даан хөдөлгөөнд оролцох үедээ явган хүний гарцаар, тээврийн хэрэгслийг бүрэн гүйцэд зогссоны дараа аюулгүй байдлаа хангаж зам хөндлөн гарах, замын хөдөлгөөнд зөв оролцох дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.

Эцэг эх, асран хамгаалагч нар хөдөлгөөн эхлэхдээ зам орчноо шалгах, бага насны хүүхдийг хараа хяналттай гудамж замын хөдөлгөөнд оролцуулах, явган зорчигч хэлбэрээр хөдөлгөөнд оролцох үедээ гараас нь хөтлөн явах, тээврийн хэрэгсэлд аюулгүй тээвэрлэх, аюулгүй байдлыг хангасан газар тоглуулахыг зөвлөж байна. Зам тээврийн осолд өртсөн тохиолдолд 102 тусгай дугаарт хандаж дуудлага мэдээлэл өгдөг талаар зааж зөвлөх.

Тээврийн хэрэгслийн жолооч та бүхэн “Явган хүний гарцын өмнө тээврийн хэрэгсэл зогссон буюу хурдаа хасаж байвал зэрэгцээ эгнээнд араас нь ирсэн жолооч мөн хурдаа хасах буюу зогсож, Замын хөдөлгөөний дүрмийн 16.1, 16.2-т заасныг баримталж хөдөлгөөнөө үргэлжлүүлнэ” гэсэн заалтыг баримталж хөдөлгөөндөө соёлтой оролцоно уу

            Гудамж замд зохион байгуулсан хяналт, шалгалтаар согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодсон 399 зөрчил бүртгэгдсэнээс нийслэлд 320, орон нутагт 79 зөрчлийг тус тус илрүүлж, учирч болох эрсдэлээс урьдчилан сэргийлэн ажилласан.

Архи согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн бол  тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.

Орон нутгийн замд хөдөлгөөнд оролцох үедээ автомашины бүрэн бүтэн байдал, шатахуун, тослох материал, дулаан хувцас, хүнсээ хангаж, цаг агаар, зам орчныхоо нөхцөл байдалд хурдаа зөв тохируулж хөдөлгөөнд оролцохоос гадна архи, согтууруулах ундааны төрлийн зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодохгүй байхыг анхааруулж байна.

УУСАН БОЛ БҮҮ ЖОЛООД…

ЗӨВИЙГ ХЭВШҮҮЛЬЕ…

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН