Нүүр хуудасМэдээГарын алгаараа төлбөр төлөх Амазоны үйлчилгээ хүрээгээ тэллээ

Гарын алгаараа төлбөр төлөх Амазоны үйлчилгээ хүрээгээ тэллээ

“Amazon one” нэртэй гарын алгаа уншуулаад төлбөр төлөх боломж АНУ-ын томоохон сүлжээ супермаркет болох Whole Foods-ийн 65 салбарт шинээр нэвтэрлээ.

Хэрэглэгчид уг үйлчилгээ нэвтэрсэн дэлгүүрүүдэд байрших киоск машинд нэг удаа алганы хээгээ уншуулж, утасны дугаар, төлбөрийн картаа бүртгүүлэхэд л хангалттай. Амжилттай бүртгүүлсний дараа худалдан авалт хийх бүрдээ заавал түрийвчээ гаргах шаардлагагүй, гарын алгаа кассад ойртуулаад л төлбөрөө төлөх боломжтой. Гарын алганы хээ хурууны хээний адилаар дахин давтагдашгүй байдаг аж.

Цахим худалдаагаар тэргүүлэгч Амазоны хувьд энэ мэтээр худалдан авах, төлбөр төлөх хамгийн хялбар шийдлүүдийг туршсаар байгаа билээ. Үүнд гарын алганы хээ, ухаалаг камер, дуу хоолой таньдаг ухаалаг туслах, робот тоос сорогч зэрэг багтана. Гэсэн хэдий ч эдгээр үйлчилгээнийхээ хариуд хэрэглэгчдээс төрөл бүрийн мэдээллийг авч байгаа нь олон төрлийн эрсдэлийг дагуулах боломжтойг салбарын мэргэжилтнүүд онцолж байна.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН