Нүүр хуудасМэдээТЕГ: Улсын онц чухал объектуудыг эзлэн авахаар бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан

ТЕГ: Улсын онц чухал объектуудыг эзлэн авахаар бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан

ТЕГ-аас Улсын онц чухал объектуудыг эзлэн авч, улстөрчийн амь насыг бүрэлгэхээр бэлтгэж байсан таван иргэнийг баривчилсан талаар мэдээлэл өглөө. 

Энэ талаар ТЕГ-ын Олон нийттэй харилцах хэвлэлийн төлөөлөгч П.Өгөөмөр: “Иргэдийн зохион байгуулж буй жагсаал, цуглааны үеэр зохион байгуулалттайгаар үймээн самуун дэгдээж, хүний эрүүл мэнд, амь насанд халдсан этгээдүүдийг тагнуулын байгууллагаас шалгаж байна. Тодруулбал, тагнуулын байгууллага Эрүүгийн хуулийн тусгай ангийн 16.8 дугаар зүйлд заасан экстримист үйл ажиллагаа явуулах гэмт хэрэг үйлдэхээр бэлтгэж байсан нэр бүхий таван иргэнийг саатуулсан. Одоогоор мөрдөн шалгах ажиллагаа явагдаж байна. Дээрх иргэд нь экстримист үйл ажиллагаа явуулахаар багагүй хугацаанд төлөвлөн бэлтгэж байсан нь тогтоогдсон. Тухайн иргэдийн ажлын байр, гэр, тээврийн хэрэгсэлд нь үзлэг нэгжлэг хийхэд Монгол Улсын онц чухал обектуудыг зэвсэглэн, хяналтад авахаар төлөвлөсөн бичсэн гар бичмэл, хууль бусаар олж авсан галт зэвсэгүүд илэрсэн. Үзлэгийн явцад нийт 12 ширхэг галт зэвсэг илрүүлсэн. Мөн Нийт 861 сум болон тэсэрч, дэлбэрэх зэвсэг олдсон. Дээрх этгээдүүд нь зохион байгуулалттайгаар, хууль бус үйл ажиллагаа явуулахаар бэлтгэж байсан бөгөөд нэр бүхий улс төрч, төрийн алба хаагчийн амь насанд халдахаар төлөвлөж байсан нь мөрдөн шалгах ажиллагааны явцад тогтоогдоод байна. Мөн хэргийн холбогдогч бүртгэлгүй галт зэвсгээр нэгнийгээ санаатайгаар буудаж, хүнд гэмтэл учруулсан.

Иймд иргэдийн үзэл бодлоо илэрхийлэхээр зохион байгуулж буй тайван жагсаал цуглааны үеэр галт зэвсэг ашиглан, нийтийг хамарсан эмх замбараагүй байдал үүсгэх санаа зорилготой бүтэг итгээд байхыг үгүйсгэхгүй. Тиймээс иргэд та бүхэн жагсаал цуглаанд оролцохдоо анхаарал болгоомжтой байж, бусдын өдөөн хатгалгад автахгүй байхыг ТЕГ-аас анхааруулж байна” гэв. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН