14.1 C
Ulaanbaatar
Мяг, 03 8 сар 2021 06:59:00
Нүүр хуудасМэдээТрампыг дэмжигчид Капитолын ордонд дайран орж мөргөлдөөний улмаас нэг хүн амиа алдлаа

Трампыг дэмжигчид Капитолын ордонд дайран орж мөргөлдөөний улмаас нэг хүн амиа алдлаа

Лхагва гарагт болсон АНУ-ын конгрессийн хоёр танхимын гишүүдийн хуралдааны өмнө ерөнхийлөгч Дональд Трамп хийсэн мэдэгдэлдээ “хэзээ ч бууж өгөхгүй”-гээ илэрхийлж, өөрийн дэмжигчдэд хандан “одоо бол хүлцэнгүй байх цаг биш” гэж хэлжээ.

Трампын мэдэгдлийн дараа түүнийг дэмжигчид чуулганы ажиллагааг тасалдуулж, сонгуулийн үр дүнг хүчээр өөрчлүүлэхээр Капитолын ордонд дайран орсон байна. 

Ингэхдээ барилгын дотогш нэвтэрч албаныхны ширээн дээр суух, цагдаа нарыг эсэргүүцэн гал нээжээ.

Тэмцэгчид бараг л хяналтаа алдсан байсан хэмээн эх сурвалжид цохон дурдсан байна.

Энэ үеэр цагдаа нар болон жагсагчдын хооронд мөргөлдөөн гарч, галт зэвсэг, нулимс асгаруулагч хий ашиглажээ.

Мөргөлдөөний үеэр жагсагчдын талаас нэг эмэгтэй шархдаж, сүүлд амьсгал хураасныг эх сурвалжууд мэдээлжээ.

Замбараагүй явдал өрнөсний дараа Дональд Трамп дэмжигчдэдээ хандан видео мэдэгдэл гаргасан байна. Уг мэдэгдэлдээ тэр “Та бүгдийн уур хилэнг би ойлгож байна. Яагаад ингэснийг бүгд мэдэж байгаа. Ялангуяа нөгөө талынхан. Гэхдээ одоо та нар гэртээ харих хэрэгтэй. Бидэнд энх тайван, хууль дүрэм хэрэгтэй. Энэ сонгууль луйвартай болсон ч бид эдгээр хүмүүсийн арганд орж болохгүй” гэжээ.

Эх сурвалж: BBC

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН