Сүхбаатар аймагт оторлож байсан отрын адуучны туслах малчнаар
ажиллаж байсан Төв аймгийн харъяат М нь бусадтай бүлэглэн 2019 оны 7 дугаар
сард бусдын 3 тооны адуу, 2019 оны 08 дугаар сард бусдын 15 тооны адуу, 2019
оны 09 дүгээр сард бусдын 13 тооны адуу, 2019 оны 09 дүгээр сард Мөнххаан
сумаас 2 мотоцикль зэргийг хулгайлж бусдад 25 сая төгрөгний хохирол учруулжээ. Энэхүү гэмт хэргийг Мөнххаан сум дахь сум дундын цагдаагийн хэсгийн алба
хаагчид илрүүлэн холбогдох шалгалтыг хийж байгаа
аж.
Сүүлийн жилүүдэд энэ төрлийн гэмт хэрэг ихээхэн гарах
болсон. Хуулийн зүйл заалтаасаа ч шалтгаалаад бага тооны хулгайн гэмт хэргийг
бүртгэхгүй өнгөрүүлэх тохиолдол ч байсан. Ийм шалтгааны улмаас ч малын хулгайн
гэмт хэрэг гаарах магадлалтай болсон. Тиймээс хөдөө орон нутгийн айл өрх,
малчдад анхааруулахад туслах малчин, туслах уяач нарыг сонгож ажиллуулахдаа өөрсдийн
сайн таних, мэдэх хүнээ ажиллуулвал өөрсдийгөө болон бусдыг гэмт
хэргийн хохирогч болохоос урьдчилан сэргийлэх боломжтой
гэдгийг цагдаагийн байгууллагаас анхааруулж байна.