21.1 C
Ulaanbaatar
Ням, 13 6 сар 2021 05:10:29
Нүүр хуудас Мэдээ Туул голд осолдсон 5 настай хүүхдийг хайх ажил үргэлжилж байна...

Туул голд осолдсон 5 настай хүүхдийг хайх ажил үргэлжилж байна…

Баянзүрх дүүргийн 20 дугаар хороо Хоохойн амны Туул голд 5 настай хүүхэд осолдлоо гэсэн дуудлага 2021 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 17:47 цагт ирсэн. Дуудлагын дагуу Налайх дүүргийн Онцгой байдлын хэлтсийн дарга, хурандаа Л.Чинбатаар ахлуулсан бүрэлдэхүүн 18:30 цагт эрлийн ажиллагааг шуурхай эхлүүлж 28 удаагийн шумбалт хийсэн. Харанхуй болж үзэгдэх орчин хязгаарлагдмал болсон тул эрлийн ажиллагааг түр зогсоосон байна. Өнөөдөр /2021.05.18/ 06:35 цагаас эхлэн ослын газраас Баянзүрхийн гүүр хүртэл эрлийн ажиллагааг үргэлжүүлж байна гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

- Advertisment -

ИХ УНШИГДСАН