Буриад гэхээр л агсам тавьдаг уу, хүн хутгалдаг уу гэсэн ястан үндэстний онцлог гэмээр асуулт дагаж явдаг. Ийм асуулт дагалдахад утга зохиол, аман хэлц үгнүүд нөлөөлсөн болов уу гэмээр. Тухайлбал шүлэг зохиолд хүртэл “Хамтрал коммун байгуулна, байгуулахгүй гэж Мархайн Бат сүр бадруулан дэвж Шархайн Болд сүх барин дэлж” хэмээн бичдэг. Үүнээ үүдсэн үү буриад ястан гэхээр агсам согтуу тавьдаг, хүргэнээ хүртэл хуриман дээр хутгалаад алчихдаг хэмээн онигоо болгон ярина.
Уг нь бол их сэргэлэн, авхаалжтай Монголын үндэсний сор болсон сэхээтнүүд буриадаас төрсөн байдаг. Үүнийг илтгэн “Оёдол тааруу буриад дээлэндээ орос хэлийг өвөртөлж ирсэн” гэдэг дээ. Ерөнхий шударга, дайчин зоригтой зон олон шүү. Туул голын сав газрын захиргааны дарга Б.Билгүүн ажилчидаа агсам тавьж хутга гаргасан байна гэх шар мэдээ сошиал орчинд тэнэж явна. Архи уугаагүй, агсам согтуу тавиагүй хүнийг барим тавин гүтгэнэ гэдэгт аргаа барсан хүнийн шийдсэн мэх гэхэд болно.
Мань эр Туул газрын сав газрын захиргааны дарга болонгуутаа “Төв цэвэрлэх байгууламжын лагийг арилгах, үнэргүйжүүлэх, барилга барих” нэр бүхий 548,4 сая төгрөгийн ажлын гүйцэтгэл зэргийг шалгуулсан. Гэтэл юу ч хийгээгүй байдаг. Байшин барилга битгий хэл овоолсон шороо, ул мөр ч олдсонгүй. Хагас тэрбум төгрөг ор сураггүй алга болсон асуудлыг Б.Билгүүн гаргаад ирэнгүүт нөгөө нөхөд нь “Энэ буриад нөхөр албан тушаал дээр удаан байх аваас толгой цусдах нь гэж үзээд “Архи уудаг, ажилчидаа зоддог байх нь” гэсэн мэдээ материал тарааж байгаа юм.
1937 онд нэргүй матаас бичиж буриад иргэдийг хэлмэгдүүлдэг шиг тэдний үр садыг дарга нарт худал мэдээллээр гүтгэж буй үйл явдал өрнөж байгаа юм. Шударга бусын хөндийгөөр ардчилсан үзэлтэй шударга залуусыг оруулах гэсэн ахмад үеийн хууч өвчин сэдэрсэн гэхэд болно. Улаанбаатар хотыг ундаалж буй Туул гол гүн бохирдолтой голоор аль хэдийн бүртгэгдсэн.
Бараг л урантай гэдэг Улаанбадрах сумын ус шиг болоод буй. Гэтэл голын бохирдол талаар хүн мал хордох хэмжээнд хүрсэн тухай ярих болсон. Улаанбаатар хотыг 174 худгаараа ундаалж буй Туул голын бохирдол 140 гаруй метр үргэлжилж хотын төвөөр урсах усанд 42 см хүртэл зузаан лаг бий болсон. Үүгээр ч зогсохгүй халуун ороныг усанд үрждэг бичил биетүүд өт хорхой бий болсон гэх мэдээллийг Б.Билгүүн дарга хэлээд байгаа юм.
Туул гол хавартаа ирэхээ байж усаа татсан, хэд хэдэн газраар тасардаг болоод байгаа билээ. Гэтэл энэ голыг хамгаалах, ажил хийгдээгүйгээс болоод ширгэх магадлалтай голын дунд ороод байгаа байна. Энэ голын бохирдол, татралт ажил хийх нэрээр мөнгө идсэн дарга нараас эхтэй. Одоогийн ерөнхийлөгч, Ерөнхий сайд асан У.Хүрэлсүхийн санаачилсан, дэмжиж тэрбум 200 сая төгрөгийн үнэтэй барилга, байшин техник хэрэгсэл дарга нарын гараар ороод үрэгдээгүй бол Туул голын байдал ийм байдалд орохооргүй байлаа.
Хотын иргэдийн өтгөн шингэн ямар ч хяналтгүйгээр Туул гол руу цутгаж эргээд ууж буйг хэзээ зогсоох вэ?