Нийслэлийн Хан-Уул дүүргийн 13 дугаар хороо “Туул” голын салаанд 1 хүний цогцос байна, гаргаж өгнө үү гэсэн хүсэлтийг тус дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтсээс 08.06-ны өдрийн 16:32 цагт хүлээн авчээ.
Дуудлагын дагуу Нийслэлийн Аврах ангийн алба хаагчдыг очиход хаяг, нэр тодорхойгүй 40-50 орчим насны эрэгтэй хүний цогцос “Туул” голын салаанд хайргадаж тогтсон байжээ.
Аврагчид 10 минут ажиллан гаргаж, Хан-Уул дүүргийн Цагдаагийн 2 дугаар хэлтэст шилжүүлэн өгсөн байна.