Нүүр хуудасМэдээТэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёд түрүүлэв

Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Нацү башёд түрүүлэв

Японы сүмогийн дээд зиндаанд барилдаж буй цорын ганц ёкозүна буюу их аварга Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэ Японы эзэн хааны цомыг долоо дахь удаа өргөлөө.

Түүнтэй ижил 11 даваа, 3 унаатай явсан Таканошо сүүлийн өдөр өвдөг шороодсоноор Г.Ган-Эрдэнэ аваргын болзлоо хангасан. Тэрээр сүүлийн өдрийн барилдаанд нэгдүгээр сарын тэмцээнд түрүүлээд байсан Митакэүмиг ялсан юм.

Өнгөрсөн гуравдугаар сард бэртлийн улмаас тэмцээнээ дуусгасан их аваргын хувьд энэ удаагийн тэмцээн өмнөхөөсөө удаан санагдсан аж. Түүний бэртэл гүйцэд эдгээгүй байсан ч Нацү башёд түрүүлэхээр зорьсон гэдгээ цом авахдаа ярьсан юм.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН