Нүүр хуудасМэдээОлимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын уулзвар хүртэлх замын хөдөлгөөнийг хаана

Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц барих төслийн хүрээнд Энхтайваны гүүрний зүүн талын нүхэн гарцаас Соёолжийн нүхэн гарц хүртэлх нэг километр авто замыг шинэчлэхээр төлөвлөсөн.

Шинэчлэлийн ажлыг хийхдээ тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг бүрэн хязгаарлахгүй, дөрвөн удаа хэсэгчлэн хааж Нарны замын хучилтыг хийх юм. 

Улмаар 2022 оны тавдугаар сарын 23-ны 23:00 цагаас 2022 оны тавдугаар сарын 27-ны 22:00 цаг хүртэл Олимпын гүүрнээс Энхтайваны гүүрний зүүн талын уулзвар хүртэлх зүүнээс баруун чиглэлийн хөдөлгөөнийг хэсэгчлэн хааж, асфальт бетон хучилтын ажил хийхээр болжээ. 

Иймд иргэд, жолооч нар дээрх хугацаанд Нарны замаас бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын Хөгжлийн газраас зөвлөлөө.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН