Нүүр хуудасМэдээТүүхий нүүрс нийслэл рүү оруулахыг завджээ

Түүхий нүүрс нийслэл рүү оруулахыг завджээ

Хан-Уул дүүргийн Өлзийт-1 шалган нэвтрүүлэх товчоогоор өчигдөр шөнө иргэн Н Тавантолгойн есөн шуудай түүхий нүүрс тээвэрлэж явсныг ХУД-ийн цагдаад шилжүүлжэн шалгаж байна. Нүүрсийг “Амгалан” дулааны станцад хүргүүллээ.

Мөн энэ сарын 1-ний өдөр Налайхаас Northbenz маркийн авто машинаар иргэн Б найман тонн түүхий нүүрсийг элсэн доор нуун, тээвэрлэж явсныг Нийслэлийн мэргэжлийн хяналтын алба хаагчид илрүүлжээ.

Засгийн газраас 2019 оны тавдугаар сарын 15-ны өдрөөс Улаанбаатар хотын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагууд түүхий нүүрс хэрэглэхийг хориглосон юм.

Хотын бүс рүү түүхий нүүрс оруулж ирэхийг завдсан болон, хэрэглэж буй хувь хүнийг Зөрчлийн тухай хуулиар 300 мянган төгрөгөөр торгох бол, аж ахуйн нэгж байгууллагыг 3 хүртэлх сая төгрөгөөр торгох хуулийн заалттай байдаг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН