Нүүр хуудасМэдээТөлийг эрүүл бойжуулж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх органик тэжээлийн үйлдвэр нээгдлээ

Төлийг эрүүл бойжуулж, малын ашиг шимийг нэмэгдүүлэх органик тэжээлийн үйлдвэр нээгдлээ

Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд Монгол Улсын анхны органик малын тэжээлийн үйлдвэр ашиглалтад оржээ.

“MiMo” Агро паркийн энэхүү үйлдвэрийг 50 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар байгуулсан бөгөөд үүний таван тэрбум төгрөгийг хөдөө аж ахуйн хөнгөлөлттэй зээлээр санхүүжүүлсэн байна.

Тус үйлдвэр өдөрт 50 тонн малын тэжээл үйлдвэрлэх хүчин чадалтай бөгөөд ашиглалтад орсноор дотоодын малын тэжээлийн үйлдвэрлэлийн хүчин чадал 10 дахин нэмэгджээ.

Ингэснээр малын тэжээлийн хэрэгцээг дотоодоос хангах боломж нэмэгдэж, гадаадаас тэжээл импортлох хамаарлыг бууруулахад хувь нэмэр оруулах юм.

Шинжлэх ухаан, технологийн дэвшлийг мал аж ахуйд нэвтрүүлж, малаа шим тэжээлээр ханган эрүүл бойжуулах, төлийн хорогдлыг бууруулах, малын ашиг шимийг нэмэгдүүлэхэд чанартай тэжээл чухал ач холбогдолтой. Энэ нь малчдад өвлийг өнтэй давж, мал аж ахуйн үйлдвэрлэлээ тогтвортой эрхлэх боломжийг бүрдүүлэх нэгэн чухал алхам болж байна

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН