Нүүр хуудасМэдээТөрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа таалал төгсжээ

Төрийн соёрхолт, Ардын багш Ш.Чоймаа таалал төгсжээ

Монголын нэрт соён гэгээрүүлэгч, Төрийн соёрхолт, Ардын багш, Гавьяат багш, МУИС-ийн зөвлөх профессор, бичиг соёлын их хүмүүн Шаравын Чоймаа таалал төгсжээ. 

Тэрээр монгол хэл бичиг, түүх соёлыг заан сургах, түгээн дэлгэрүүлэх, судлан шинжлэх, монгол судлалыг хөгжүүлэх, монгол үндэстний оюун санааны дархлаа, эв нэгдлийг бэхжүүлэх үйлсэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм.

Их сургуулиа төгссөнөөс хойш өөрийн амьдралын цаг мөч бүрийг их сургуулийнхаа эрдэм судлалыг хөгжүүлэх үйлсэд зориулж олон мянган шавь нарыг бэлтгэн гаргасан эрхэм юм. Мөн Монголын ард түмэндээ телевиз, радиогоор Монгол бичгийн хичээлийг зааж, монголчууд нийтээрээ босоо бичгээ сурч, эзэмшихэд онцгой гавьяа байгуулсан билээ. Түүнийг Үндэсний их баяр наадмын босгон дээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ардын багш цолоор шагнасан юм.

Талийгаачийн гэр бүл, төрөл төрөгсөд, шавь нарт гүн эмгэнэл илэрхийлье.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН