Монголын утга, уран зохиолын нэрт төлөөлөгчдийн нэг Шаравын Сүрэнжав энэ сарын 19 өдөр 80 насандаа бурхны оронд заларсан. Түүнийг өнөөдөр эцсийн замд үдэж, үр хүүхэд, төрөл төрөгсөд, ах дүү, найз нөхөд салах ёс гүйцэтгэлээ.
Намтар
- 1963 онд МУИС,
- 1981 онд Москва хотноо Горькийн нэрэмжит дээд сургуулийн дэргэдэх Утга зохиолын дээд курсийг төгссөн.
- 1960 оноос эхлэн уран зохиол бичих болсон.
- Зохиолчдын эвлэлийн гишүүнд 1966 онд элсчээ.
Уурхайчдын Налайх хотын утга зохиолын бүлгэмд суралцаж байв. Иргэний уянгын шүлэг, найраглалуудыг орчин үеийн сэдвээр голчлон бичдэг.
Уран бүтээл
- “Ерэн баатрын дууль”,
- “Шөнө ургасан цэцэг” найраглал нь уншигчдын сонирхлыг татсан юм.
Түүнчлэн эрийн гурван наадмын тухай бичсэн уран сайхны киноны зохиолоор нь
- “Гарьд магнай” /1983/,
- “Тод магнай /1990/,
- “Цэц магнай” /1995/ уран сайхны кино бүтээжээ.
Ш.Сүрэнжавын олон шүлэг, найраглал нь орос болон бусад хэлэнд олон удаа орчуулагдан гарсан байна
Гавьяа Шагнал
- МЗЭ-ийн шагнал /1972/ – “Нутгийн цэнхэр уулс” номоороо,
- БНМАУ-ын Төрийн шагнал /1988/ – “Ерөн баатрын дууль” “Багш” найраглалаараа,
- Монгол улсын Ардын Уран Зохиолч цол /1999/,
- Донровын Намдагийн нэрэмжит шагнал /2001/ авсан.