Нүүр хуудасМэдээТөр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ...

Төр, нийгмийн зүтгэлтэн, “Зааг” номын зохиолч Дэндэвийн Тэрбишдагва “Монгол нүүдэл” хэмээх шинэ ном туурвижээ

40 дэх удаагийн Үндэсний номын баярын хамгийн анхаархал татсан, сонирхолтой номуудын нэгээр “ Монгол нүүдэл”-ыг нэрлэж байна. Энэхүү номд Монгол Улсын 34 дэх Ерөнхий сайд Г.Занданшатарын бага насны намтар түүхээс эхлээд улс төрийн ажлын гараа, үргэлжлэл хийгээд төрийн олон хариуцлагатай алба хашиж байхдаа туулж, давж, тэмцэж явсан тухай Монголын нэгэн  улстөрчийн хөргийг олон өнцгөөс харан бичсэн байна.Д. Тэрбишдагва “Бидний олон жилийн нөхөрлөл, хамтын зүтгэлд хамгийн том мөрөө үлдээсэн сэдэв бол Оюу толгой. Би номдоо түүнийг улс орны эрх ашгийг нэн тэргүүнд тавьж, үзэл бодолдоо тууштай зүтгэж ирсэн улстөрч” гэдгээр нь харуулахыг зорилоо. Энэ номд шатар сугавчилсан хүү, миний анх харсан залуу Занданшатар, улс эх орныхоо эрх ашгийн төлөө хамтран зүтгэсэн нөхөр, улстөрч зэрэг дүрүүд зэрэгцэн оршлоо” хэмээжээ.

Номын доторх гарчгуудыг сөхвөл, “ Риод бичсэн захидал тулгалт уу, шаардлага уу”, “Нүүдэл буцдаггүй юм, хүү минь”, “ Хөдөөгийн хүүгээс хорооллын хэгжүү”,” Аймшигт осол ба 28 хоног” зэрэг “Зандан бро”-гийн амьдралын түүхийг дурайтал бичжээ. Түүнийг осолд орсон талаар яриа олны дунд янз бүрээр л яригддаг. Энэхүү номд энэ мэт үхэл амьдралын зааг, улстөрч эрчүүдийн нөхөрлөл, хувь заяа түүнийг хэрхэн тохуурхаж алдаж, онуулсан бүхнийг илэн далангүй бичсэн нь уншигчдад тун сонирхолтой юм. Энэ хүний амьдралын түүх бол “алдсан бол засах, унасан бол босох, уруудсан бол өгсөх зам”-ыг эрэлхийлсэн улстөрчийн дүрийг бодит баримтад түшиглэн бичсэн сонирхолтой нэгэн бүтээл ажээ. Хүний тухай хамгийн бодит үнэн заримдаа өөрийнх нь толинд бус, хамт тэмцэж, зөрчилдөж явсан хүний нүдэнд үлддэг.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН