Нүүр хуудасМэдээТ.Баярхүү:Өнөөдрийг хүртэл гэмт хэрэг дахин давтагдан гарсаар байна

Т.Баярхүү:Өнөөдрийг хүртэл гэмт хэрэг дахин давтагдан гарсаар байна

Замын-үүдийн гаалийн ажилчдын бүлэглэн үйлдсэн авилгын хэргийн бичлэгийг АТГ-аас олон нийтэд дэлгэгдлээ. Мөрдөн шалгах ажиллагааны явцад хахуульд авсан мөнгөө нуун далдлах зорилгоор агааржуулагч, ор, ширээ, тавилга гэх мэт зүйлсийн араар хаясан нь тогтоогдсон байна. Мөнгөний хэмжээ маш бага харагдаж байгаа байх гэхдээ энэ бол тухайн нэг өдөр эсвэл хагас өдрийн дотор цуглуулсан мөнгө гэдгийн мэдээллийн эхэнд онцолсон юм. Ийнхүү АТГ-ын Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүүгийн мэдэгдлийг хүргье.
“Сая шүүхээр шийдвэрлэгдсэн хэргийн хүрээнд зөвхөн тогтоогдсон нэг үйлдлээр жишээ татан ярихад 90тн ачааг хилээр хяналт шалгалтгүйгээр гаргасныхаа хариуд гаалийн байцагч нар бусадтай бүлэглэн 4.5 сая төгрөгийн хахуулийг авсан үйлдэл тогтоогдсон. Энэ бол зөвхөн хэргийн явцад тогтоогдсон нэг үйлдэл. Энэний хариуд 90тн ачааг тухайн үед шалгаж үзэхэд улсад орох ёстой байсан нийт 28.2 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй. Хахуульд нь 4.5 сая төгрөгийг авсан ийм нөхцөл байдал тогтоогдсон. Сүүлийн гурван жилийн хугацаанд АТГ-т Гаалийн байгууллагатай холбоотой, албан тушаалтнуудтай холбоотой нийтдээ 52 өргөдөл гомдол ирүүлж 42 эрүүгийн хэрэг шалган шийдвэрлэсэн. Энэ бичлэг дээр үзүүлж байгаа нөхцөл байдал өнөөдрийг хүртэл өөрчлөгдөөгүй. Энэ бол 2016 оны нөхцөл байдлын бичлэг. Гэтэл өнөөдрийг хүртэл энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй. Гэмт хэрэг дахин давтагдан гарсаар байгаа учраас бид нар урьдчилан сэргийлэх зорилгоор олон нийтэд дэлгэж байгаа. Гол нь олон нийт энийг нэг удаагийн, хоёр удаагийн үйлдэл мэтээр, илэрч байгаа мөнгөний хэмжээг бага мэтээр хүлээн авах шаардлаггүй. Бид энийг таслан зогсоох ёстой. Хэрэв таниас хууль бус зүйл шаардаж байгаа бол АТГ-т нэн даруй мэдээлэхийг иргэдээсээ хүсмээр байна.

Гол нь энэ 28.2 сая төгрөгийн татвар төлөгдөөгүй 4.5 сая төгрөгийг хахуульд авсан гэдэг бол өнгөц харахад мөнгөн дүнгийн хувьд маш бага мэт байгаа. Гэтэл бүхэл бүтэн 90тн ачааг улсын хилээр ямар нэгэн хяналт шалгалтгүй ороод ирж байгаа юм. Энэний цаана өнөөдөр бидний дундаа яриад байдаг элдэв янзын халдварт өвчнүүд, хорт хавдарын асуудлууд, чанартай, чанаргүй бүтээгдэхүүний асуудлууд хар тамхины асуудлууд гэх мэт. Энэ бүх зүйл чинь гарах болж байгаа. Монгол улсад орж ирж байгаа шалтгааны нэг нь энэ” хэмээн мэдэгдлээ.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН