Д. Үүрийнтуяа: “Иргэний эрүүл мэндийн хариуцлагын асуудлыг хэзээнээс анхаардаг болох вэ? Жишээ нь архи, тамхины хэт хэрэглээнээс үүдэлтэй өвчлөлийг өндөр зардлаар ЭМД-ын сангаас эмчлээд байна”
Т. Мөнхсайхан: ЭМД-аас 98 хувь, иргэний халааснаас гарч байгаа нь хоёр хувь байна. Энэ тогтолцоо дэлхийн аль ч улс оронд байхгүй. Бид өнгөрсөн хугацаанд иргэдээ өвдөөд бай, эмнэлэг эмчлээд байна гэсэн бодлого барьж ирсэн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэсэн. ЭМД сангаас иргэдийн ЭМ-ийн тусламж үйлчилгээг үзүүлдгээрээ үзүүлээд явна. Харин иргэн сэргийлж болох өвчнөөр өвдсөн тохиолдолд хамтын төлбөрийг иргэнээс гаргадаг тогтолцоог бүрдүүлэх нь зөв юм. Тиймээс ЭМД-ын хуульд өөрчлөлт оруулж даатгалын сангийнорлого, зарлагыг тодорхой болгож уг сангийн үр өгөөжийг нэмэгдүүлэх, ЭМБ-ын зарцуулалтыг оновчтой зөв зохион байгуулж иргэдийг санхүүгийн дарамтад оруулахгүй байх боломжтой гэж харж байна.