Нүүр хуудасМэдээУБТЗ зорчигч болон ачаа тээврийн нэмэгдсэн өртөгөөр үйлчилнэ

УБТЗ зорчигч болон ачаа тээврийн нэмэгдсэн өртөгөөр үйлчилнэ

УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэг (ХНН) орон нутгийн, олон улсын зорчигч тээврийн галт тэргээр зорчих тарифаа 50 хувиар нэмсэн. Мөн тээвэрлэлтийн үнээ нэмжээ.

Тус ХНН зарим ачаа тээврийн бүлэг, зорчигч тээврийн үнэ, тарифыг индексжүүлэх талаар “Зөвшөөрөл хүсэх” тухай хүсэлтээ Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газарт илгээсэн байна. ШӨХТГ Зам, тээврийн хөгжлийн яам, Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас холбогдох санал авчээ.

Ингээд хүнс, барилгын материал, шатахуун зэрэг нийгмийн чанартай ачаа тээврийн үнэд өөрчлөлт оруулахгүй, хэвээр үлдээхээр шийдсэн байна. Харин экспортын ачаа тээвэр, зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг дараах хувиар индексжүүлжээ:

  • Экспортын зэс, цайрын баяжмалын тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • Экспортын төмрийн хүдрийн тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • Экспортын жонш тээвэрлэлтийн үнэ тарифыг 15%
  • Экспортын нүүрсний тээвэрлэлтийн үнэ тарифыг 20%
  • Орон нутгийн, олон улсын зорчигч тээвэрлэлтийн үнэ тарифыг 50%-иар индексжүүлнэ.

Энэ шийдвэр өнөөдрөөс хэрэгжиж эхэлнэ. Зорчигч тээврийн тарифыг 2017 оноос хойш индексжүүлээгүй байна. Өмнөх тарифаар орон нутгийн зорчигч тээврийн нийтийн вагон УБ-Дархан чиглэлд 6000 төгрөг байсан бол уг чиглэл дэх том оврын автобус 20600, суудлын тэрэг (такси) 31000 төгрөг байна. Хар

ин өнөөдрөөс энэ чиглэлд иргэдэд үйлчлэх үнэ 9000 төгрөг болсон аж. 

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН