Нүүр хуудасМэдээУБТЗ-ын албаны орлогч дарга Ж.Пунцагийг яллагдагчаар татан шалгаж байна

УБТЗ-ын албаны орлогч дарга Ж.Пунцагийг яллагдагчаар татан шалгаж байна

Олон нийтийн анхааралд байгаа асуудлаар өнөөдөр Авлигатай тэмцэх газраас мэдээлэл хийлээ. Мэдээллийг АТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албаны ажилтан, комиссар Н.Тэмүүлэн өглөө.

Н.Тэмүүлэн: “Авлигатай тэмцэх газрын Мөрдөн байцаах хэлтсээс УБТЗ хувь нийлүүлсэн нийгэмлэгийн Дотоод аудит, хяналт шалгалтын албаны орлогч дарга Ж.Пунцагийг мөрдөн шалгаж, хуульд заасан үндэслэл нь тогтоогдсон тул 48 цаг цагдан хорьсон. Хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн дагуу хойшлуулшгүй үйл ажиллагаагаар баривчилж, давхар мөрдөн шалгасан. Энэ хүнд холбогдох үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах саналыг прокурорын байгууллагад хүргүүлсэн. Саналыг үндэслэлтэй байна гэж үзсэн учраас түүнийг мөрдөн шалгаж байна. Энэ хүний албан тушаал бол улс төрийн албан тушаал биш. Төрийн оролцоотой хувь нийлүүлсэн нийгэмлэгийн нэгжийн орлогч дарга. Тэгэхээр авлига албан тушаалын хэрэгт холбогдсон улстөрчийг дахин сонгуульд нэр дэвшүүлэхгүй байх зохицуулалт бий. Цаашид үргэлжлүүлж цагдан хорьж, саатуулахын тулд хуулийн дагуу тодорхой дөрвөн үндэслэл тогтоогдсон байх шаардлагатай. Хуульд заасан үндэслэл нь тогтоогдоогүй бол бид ямар ч хүнийг цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах боломжгүй. 2002-2017 он хүртэл хэрэгжиж байсан Эрүүгийн байцаан шийтгэх хуульд цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ бол гэмт хэргийн нийгэмд учруулах аюулаас хамаарч, цагдан хорих үндэслэл болдог байсан. 2017 оноос хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар энэ заалт хуульчлагдаагүй” гэж мэдээлэлдээ онцлон дурьдлаа.

ХАРИУ ҮЛДЭЭХ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.

ИХ УНШИГДСАН